Оформите заявку на сайте, мы свяжемся с вами в ближайшее
время и ответим на все интересующие вопросы.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Монгол бөхийн өргөө”-нд эхэллээ. Энэ жилийн УАШТ нь Монгол Улсын Гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон зохиогдож байна
“Лос Анжелес-2028” олимпын угтвар болсон УАШТ-д 22 байгууллагын 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байна. Тэмцээн Монгол бөхийн өргөөнд гурван өдөр үргэлжилнэ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын медальтнууд тодрох аж
Наши специалисты ответят на любой интересующий вопрос