Буриадаар ярьж олны танил болсон орос залуу дайны тухай кинонд тоглож дахин алдаршив
Буриадад орос ардын “Өнхрүүш” үлгэрийг чөлөөт хэлбэрээр уншиж олноо алдаршсан орос залуу Дэлхийн хоёрдугаар дайны тухай богино хэмжээний кинонд тоглож, дахин олноо алдаршаад байна. Тодруулбал, Буриадын драмын театрын жүжигчин Цырен Батоцыренов буюу Вячеслав Кузьмин дайны талбарт Ярун болон Агийн аймагт төрж өссөн нутаг нэгтнүүд уулзаж буй богино хэмжээний кинонд тогложээ