Буриадад орчин үеийн дэлгүүрийн тоо нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээгдэнэ
Буриадын Бүгд Найрамдах Улс болон X5 компани Дорнын эдийн засгийн чуулга уулзалт-2026 (ВЭФ-2026)-ын үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар тус бүс нутагт орчин үеийн дэлгүүрийн тоо нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах шинэ боломжууд бий болохоор болжээ.
Тус компани он дуустал Буриадад нэмэлтээр 25 орчим худалдааны цэг нээхээр төлөвлөж байна. Энэ нь шинэ ажлын байр бий болгох, бүгд найрамдах улсын эдийн засагт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн бизнес эрхлэгчдэд франчайзын хэлбэрээр дэлгүүр ажиллуулах боломж олгох юм.
Мөн Буриадын үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулах нэмэлт сувгууд нээгдэнэ. Тухайлбал, байгуулсан гэрээнд бүс нутгийн бүтээгдэхүүнийг сурталчлах асуудлыг тусгажээ.
Хамтын ажиллагааны бас нэг чиглэл нь нийгмийн төсөл хэрэгжүүлэх, орлого багатай иргэдийг дэмжих юм.
X5 компанийн төрийн байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан захирал Борис Огарковын онцолсноор, “компанийн зорилго бол чанартай бараа бүтээгдэхүүнийг аль болох олон хүнд хүртээмжтэй болгох” ажээ.
Эх сурвалж: Весь Улан-Удэ

