Бестужевын нэрэмжит Оросын драмын театр "Хайрын одод" хөгжимт жүжиг, "12 сар" хүүхдийн жүжгээ Төв аймгийн Монгол туургатан театрын тайзнаа тоглолоо
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театр, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын театруудтай хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын драмын театрын аялан тоглолтын баг бүрэлдэхүүн Төв аймгийн Монгол туургатан театрт үзэгчдэд зориулан Буриад улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Сергей Васильевын зохиол "Хайрын одод" хөгжимт жүжиг, "12 сар" хүүхдийн жүжгийг үзэгчдэд толилууллаа
Дашрамд дурдахад, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Н.А.Бестужевын нэрэмжит Оросын драмын театртай хамтын ажиллагааны хүрээнд Монгол туургатан театрын уран бүтээлчид “МОНГОЛ УГСААТАН" аялан тоглолтыг ирэх тавдугаар сарын сүүлээр тус улсад зохион байгуулна