Бэлчээр гандаж, ургамлын ургалт муудав
ЦУОШГ-ын мэдээллээр улсын 51% нь гандуу, гантай нөхцөлд байна.
• Ургалт муу: Ховд, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар
• Хэвийн: Говьсүмбэр, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Дорноговийн зарим сум
• Бусад нутгаар дунд зэрэг
Сүүлийн 10 хоногт:
• Агаарын хэм олон жилийн дунджаас +1.1–4.7°C
• Хур тунадас дунджаас бага
• Өдөртөө 30°C давсан халалт говь, зүүн бүсийн ургамлыг гандуулж байна
Малчид, тариаланчдад:
• Бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх
• Тэжээлийн нөөцөө тооцоолох
• Усалгааг оновчтой хийх
• Цаг агаарын мэдээг тогтмол шалгахыг зөвлөж байна

