«Байкал» театрын шинэ бичлэг цахимд шуугиулж байна
ОХУ-ын «Байкал» театр 85 дахь улирлынхаа нээлтийг Born From Culture трендэд нэгдсэн өвөрмөц бичлэгээр тэмдэглэжээ.
Уран бүтээлчдийн эрч хүч, үндэсний соёлыг орчин үеийн өнгө аястай хослуулсан уг бичлэг үзэгчдийн талархлыг хүлээж, сэтгэгдлийн хэсэгт олон зүрх, галын emoji-оор дүүрсэн байна.
Хамгийн их анхаарал татсан нь үзэгчид “хиймэл оюун ухаан биш, жинхэнэ амьд уран бүтээл” хэмээн онцолсон явдал байв.
Эх сурвалж: «Байкал» театр

