«Тайван, өөртөө итгэлтэй!»«Байкал» театр олон улсын бүжгийн наадмаас «алт» хүртлээ
10-р сарын 1–5-ны өдрүүдэд Буриадын нэр хүндтэй «Байкал» театр БНСУ-ын Чхонан хотноо зохион байгуулагдсан Cheonan World Dance Festival олон улсын бүжгийн наадамд ОХУ-ыг төлөөлөн амжилттай оролцлоо.
20 гаруй жилийн түүхтэй тус наадам нь Ази тивийн хамгийн томоохон бүжгийн фестивалиудын нэг бөгөөд дэлхийн олон орны уран бүтээлчид, бүжгийн хамтлагууд оролцдог билээ.
Энэ удаагийн наадамд 24 орны төлөөлөл өрсөлдсөнөөс Буриадын «Байкал» театр тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.
«Байкал» театрын уран бүтээлчдэд халуун баяр хүргэж, бахархаж байна!
Эх сурвалж: Театр «Байкал»

