“БАЙКАЛ” ОЛОН УЛСЫН ТҮНШЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМ БОЛЖ БАЙНА
2026 оны 8 дугаар сарын 25-27 ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод “БАЙКАЛ” Олон улсын түншлэлийн үзэсгэлэн, форум зохион байгуулагдаж байна. Форумыг Зүүн Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Эрхүү мужийн Захиргаа зохион байгуулж, үндсэн сэдэв болох Их цайны замын дагуух бүс нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ гарцыг нээх зорилтын хүрээнд чуулж байна.
ОХУ, Хятад, Монгол, Беларусь улсын бизнесийн хүрээний төлөөлөгчдийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх форум 7 дахь удаагаа болж буй нь энэ юм.
Оролцогч талуудын тээвэр ложистик, чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагаа, гадаад худалдааны гэрээний хууль эрх зүйн дэмжлэг, ЕАЭЗХ-ны орнууд болон Монгол улсын хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцэж байна.
Энэхүү форум, үзэсгэлэн худалдаанд Монгол улсаас 10 компани оролцож бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Форумын үеэр:
▪️ ОХУ, Хятад, Беларусь улсын бизнес эрхлэгчид B2B хэлэлцээр хийх;
▪️ОХУ болон бүс нутгийн 10 гаруй жижиглэн худалдааны сүлжээний төлөөлөгчидтэй худалдаа хамтын ажиллагааны хуралдаанууд хийх;
▪️ Түншлэл, хамтарсан төслүүдийг хэлэлцэх;
▪️ Цай, цайны бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, чихрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

