Байгаль нуурын марафонд Монголын тамирчин Бат-Эрдэнийн Гансүх түрүүллээ
Оросын Байгаль нуурын эрэгт зохион байгуулагдсан “Цэвэр Байгаль” олон улсын марафонд найман улс, ОХУ-ын 41 бүс нутгаас 1900 орчим тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорилоо.
Энэ удаагийн марафонд оролцогчид 3-аас 42.2 километрийн дөрвөн зайд болон багийн буухиа төрөлд өрсөлдсөн байна.
Харин эрэгтэйчүүдийн хамгийн холын буюу 42 км 195 метрийн марафонд Монгол Улсын тамирчин Бат-Эрдэнийн Гансүх гайхалтай амжилт үзүүлж, нийт тамирчдыг тэргүүлэн үнэмлэхүй аварга болжээ.
Тэрээр марафоны бүтэн зайг ердөө 2 цаг 20 минутад туулж, Байгаль нуурын эрэг дээр Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн байна.
Байгаль нуурын хүйтэн салхи, холын зам, хүнд сорилтыг ажралгүй туулсан Гансүхийн энэ амжилт Монголын тэсвэр, хурд, зорилгын хүчийг харуулсан бахархам мөч боллоо.

