БААТРУУД 87 ЖИЛИЙН ДАРАА ЭХ НУТАГТАА ЭРГЭН ИРЭВ
1939 оны есдүгээр сарын 16-нд Халхын голд өрнөсөн байлдааны ажиллагаа өндөрлөсөн түүхтэй. Олон арван жилийн дараа энэ өдөр нь түүхэн дурсамжийг хүндэтгэх төдийгүй, энэ дайнд амь үрэгдсэн баатруудыг эх нутагт нь эргүүлэн авчрахын бэлгэдэл болжээ.
“Үе үеийнхний холбоо” сангийн хамт олон ОХУ-ын Санхүүгийн их сургуультай хамтран 1939 онд Монголд Халхын голын зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн Зөвлөлтийн Улаан армийн найман дайчны шарилыг эх оронд нь буцаан залах онцгой үйл ажиллагааг зохион байгууллаа.
«Халхын гол. Алдар суу минь улам бадраг!» эрлийн багийнхан амь үрэгдсэн дайчдын шарилыг 2025 оны тавдугаар сар болон 2026 оны есдүгээр сард олсон юм.
«Үе үеийнхний холбоо» сангийн төслийн оролцогчид, түншүүдийн хүчин чармайлтын үр дүнд амь үрэгдсэн баатруудын хэн болохыг тогтоож, тэдний төрөл төрөгсдийг нь олсон байна.
Эх нутагтаа эргэн ирж буй дайчид:
МУРЫЛЕВ Александр Михайлович;
АКИЛОВ Ефим Леонтьевич;
ТЮТИКОВ Иван Иванович;
СЕЛЕТКОВ Максим Тимофеевич;
СМИРНОВ Петр Федорович;
ВАСЕВ Алексей Григорьевич;
ШИЛОВ Иван Саватеевич;
ВШИВКОВ Иван Дмитриевич.
Хиагт хотноо 2026 оны есдүгээр сарын 16-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулсан Зөвлөлтийн Улаан армийн дайчид, командлагчдын гавьяа зүтгэлийг хүндэтгэн дурсах ёслолын цуглаан боллоо.
Цуглааны төгсгөлд ахан дүүсийн харилцаатай хөрш Монгол Улс болон Эх орныхоо төлөө амь насаа зориулсан хүмүүсийн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын самбарыг ёслол төгөлдөр нээлээ. Экспедицийн удирдагч А. Б.Орлов хүндэт зочдын хамт Хиагт хотын дурсгалын цогцолборт Мөнхийн галыг бадраав.
Цуглаан өндөрлөсний дараа Халхын голд амь үрэгдсэн найман баатрын шарилыг төрсөн нутагт нь хүргүүлэхээр ОХУ-ын Спецсвязь (Тусгай холбоо) албанд хүлээлгэн өглөө.
“Үе үеийнхний холбоо” сангийн хамт олон амь үрэгдсэн эх орон нэгтнүүдээ эх нутагт нь буцаан авчрах үйлсийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Орос, Монголын хилийн албад, Орос, Монголын гаалийн албад, ОХУ-ын Спецсвязь албанд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Амь үрэгдсэн дайчдыг эх оронд нь буцаан авчрах энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сангаас олгосон санхүүжилтээр “Үе үеийн холбоо” сангаас хэрэгжүүлж буй “Орос, Монгол: 105 жил мөр зэрэгцэн” төслийн хүрээнд, “Оросын эрэл хайгуулын хөдөлгөөн”-ий дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
Халхын голын баатруудын алдар гавьяа мөнхөд бадраг!
Эх сурвалж: Объединение поисковиков "Связь времен"
Посольство России в Монголии

