Б. Энх-Оргил ONE-ийн дэлхийн аварга цолыг хүртэж, 50,000 ам.долларын бонус хүртлээ
Түүхэн тулаандаа Монголын тамирчин Б. Энх-Оргил Бразилын тамирчин Фабрисио Андрадег хориг техникээр ялж, ONE Championship-ийн Бантам жингийн ММА-гийн дэлхийн аваргын бүсийг хүртлээ.
ONE Championship байгууллага шинэ аварга тамирчийг гайхамшигтай, гүйцэд, үзэсгэлэнтэй үзүүлбэрийнх нь төлөө нэмэлт 50,000 америк долларын бонсоор шагнажээ. Тэрээр гурав дахь шатанд ялалт байгуулсан.
• Энэ нь ONE-ийн ММА-гийн тэмцээнд Монгол тамирчийн анхны дэлхийн аварга цол юм.
• Монгол Улс 11 жилийн дараа дахин ONE-ийн дэлхийн аваргатай боллоо.
Монгол үндэстний бахархлыг төрүүлсэн энэ ялалтаар Б. Энх-Оргил аваргыг баяр хөөртэйгээ мэндчилье!

