Оформите заявку на сайте, мы свяжемся с вами в ближайшее
время и ответим на все интересующие вопросы.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадам БНХАУ-ын Харбин хотноо эхлэхэд гурав хоног үлдлээ. Азийн өвлийн спортын наадамд Монгол Улс 1986 оны Саппорогийн наадмаас эхлэн оролцож буй бөгөөд манай улсын баг нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч байв.
Монгол Улсын багийг Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ахлан явах юм. Энэ удаагийн тэмцээнд манай улс гүйлтийн цана, тэшүүр, биатлон, кёрлинг гэсэн дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин оролцоно. Кёрлингийн спортоор Монгол Улс Азийн наадамд анх удаа оролцохоор бэлтгэл хангаж байна
Наши специалисты ответят на любой интересующий вопрос