Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 42.9 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 42.9 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД

      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      07.05.2026
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД 

      БАДАМ ОВОГТОЙ ДАМБИЙНЯМ нь 1913 оны 6 дугаар сарын 1-нд Буриад АССР-ийн “Хайсгар” хэмээх газар төрсөн. 1922-1929 онд бага сургууль, багш бэлтгэх техникум, 1929-1932 онд Цэцэрлэгмандал аймгийн Хангай хайрхан уулын бага сургуульд багш, Дорноговийн Хатанбулаг сум, Сайн усны бага сургуульд багш, захирал, 19321938 онуудад Алтанбулаг сумын хоршоонд данс хөтлөгч, 19331934 онууд харуулын суманд байлдагч,1934-1937 онуудад ЗХУ-д Хүн эмнэлгийн техникум,1937-1942 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академийг цэргийн мэс засалч, хүний их эмчээр төгссөн. 1942-1965 онуудад Армийн нэгдүгээр госпиталь, Хэнтийн Өндөрхаан, Байшинтын болон Тамсагбулаг, 5, 6 дугаар морьт хороо, Төв госпиталь, мэс заслын эмч, тасгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Батлан Хамгаалахын Төв архиваас Ленинград хотын хамгаалалтад оролцож ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй.

      ХАНДЖАВ ОВОГТОЙ ДОНДОВ нь 1911 онд СССР-ийн Цагаан чулуут Цах голд хэмээх газар төрсөн.1914-1942 онуудад ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг улс төрийн академийг /дайны үеийн программаар/ сурч төгссөн. 19551959 онуудад МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.
      ДОР ОВОГТОЙ ЦЭГМИД нь 1917 оны 2 дугаар сарын 10-нд Буриад АССР-ийн нутаг “Төгнө” хэмээх газар төрсөн.1943-1945 онуудад ЗХУ-д цэргийн дунд сургуулийг төгссөн. 1942-1951 онуудад 9 дүгээр морьт хороонд штабын туслах, ахлах дэслэгч цол хүртэл ажилласан. 19511957 онуудад Багшийн институтэд номын сангийн эрхлэгч, 1957 оноос Санхүү, эдийн засгийн техникумд багш, байрын захирлаар ажилласан. ЗХУ-ын “Бид ялав”, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиуд, Засгийн газрын “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсан.

      УЛААНБААТАР
      ГОМБО ОВОГТОЙ ДАНЗАН нь 1923 оны 2 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын Цэргийн химийн дунд сургуулийг төгссөн. 1942-1947 онуудад Дорнод аймаг дахь 5, 6 морьт дивизэд 1-28 дугаар хорооны химийн албаны дарга, 1950-1952 онуудад Цэргийн улс төрийн газар лектор, ахмад цол хүртлээ ажилласан. 1964 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас”одонгоор 2 удаа, Байлдааны хүндэт медалиар тус тус шагнуулсан. 

      САМДАГ ОВОГТОЙ ДАЛХЖАВ нь 1921 оны 7 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. 19411943 онуудад ЗХУ-д Нисэхийн дунд сургуулийг техникч мэргэжлээр төгссөн. 1943-1970 онууд нисэх хороо, нисэхийн отряд, АХТ 2 дугаар эскадрильд нисгэгч, ахлах нисгэгч, нислэгийн туслах, дарга, хөдөлгөөний албаны даргаар тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас”, Цэргийн гавьяаны Улаан тугийн одон, Байлдааны болон ойн медалиар шагнагдсан.

      АРХАНГАЙ

      ХАЙНЗАНГИЙН ДАМДИН нь 1922 оны Архангай аймгийн Тариат суманд төрсөн. ЗХУ-ын Киев хотын Калинины нэрэмжит Цэргийн холбооны дунд сургуулийг төгссөн. 1940-1945 онуудад БХЯ-нд офицер, 1945-1971 онуудад Налайхынүйлдвэрийн 17, 22 дугаар уурхайд техникч,1961 оноос Улаанбаатар хотын Эдийн засгийн комиссын уул уурхайн техникийн хянан шалгах хэлтэст мэргэжилтэн, 1968 оноос Улсын статистикийн төв газрын дэргэдэх үндсэн фондын тооллого дахин үнэлэлтийн бэлтгэл ажлын товчоонд эдийн засагч, инженер -механикаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Киев хотод сургууль нь шилжиж байрлахад суралцахын зэрэгцээ хотыг сэргээн босгох, мин, бөмбөг, гранатаас хотыг цэвэрлэхэд оролцсон. “Милитарист японыг ялсны 30 жил”, Монгол-Зөвлөлтийн ялалтын “Бид ялав” медалиудаар тус тус шагнагдсан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцсон тодорхойлолттой.

      ЛҮМБЭН ОВОГТОЙ АЮУШ нь 1923 оны 2 дугаар сарын 17-нд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1943-1945 онуудад зэвсгийн тактикийн дунд сургуулийг зэвсгийн мэргэжилтнээр төгссөн. 19451970 оны хооронд Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн. БНМАУ-ын спортын мастер, “Алтан гадас” болон “Байлдааны гавьяаны” одон, Байлдааны болон ойн медалиудаар тус тус шагнагдсан.

      БААТАР ОВОГТОЙ СУРМААХОРЛОО нь 1917 оны 7 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан чулууны гол” хэмээх газар төрсөн. 1942-1944 онуудад ЗХУ-д Вольск хотын Техникийн дунд сургуулийг онгоцны техникчээр төгссөн. 1944-1965 онуудад тасралтгүй нисэх 2 дугаар отряд, дивизийн удирдах газар, яамны эскадриль, Ил-2 онгоцны 2 дугаар хороо, Тээврийн анги, онгоцны засварын газрын хэсгийн техникч, шалгагч, дадлагажуулагч багшаар тус тус ажилласан. Байлдааны гавьяаны Улаан туг, “Алтан гадас” одон, Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” болон ойн медалиудаар шагнагдсан.

      ИШВААНЖИЛ ОВОГТОЙ НОРОВЛХҮНДЭВ нь 1920 онд Архангай аймгийн Мөрөн сумын “Ачит” хэмээх газар төрсөн. 19421944 онуудад ЗХУ-ын цэргийн дунд сургуулийг төгссөн. Чойрын депогийн даргаар ажилласан.

      ГЭНДЭНЖАМЦ ОВОГТОЙ МЯГМАРДАШ нь 1919 оны 5 дугаар сарын 15-нд төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-ын эм найруулагчийн сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн. 1945-1954 онуудад Сүхбаатарын Байшинтын 6, 4 дүгээр дивизийн аптекийн эрхлэгчийн үүргийг ахлах дэслэгч цол хүртэл гүйцэтгэсэн. 1954-1967 онуудад Архангай аймаг, Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлэгт эмчээр, Анагаах ухааны дунд сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Монгол-Зөвлөлтийн ялалтын медаль, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиар тус тус шагнагдсан.

      ЛХАЧИНЖАВ ОВОГТОЙ ЖҮГДЭР нь 1916 оны 8 дугаар сарын 10-нд Архангай аймгийн Чандмань сумын “Бумбат” хэмээх газар төрсөн. 19411944 онуудад ЗХУ-ын Сум хотын Цэргийн дунд сургуулийг төгссөн. 1936-1953 онуудад Байшинт, Дорнод, Сайншанд, Хэнтий, Улаанбаатар хотын цэргийн ангид бага, дунд дарга, ахлах дэслэгчээр ажилласан.1953-1968 онуудад Хэнтий аймагт аж ахуйн дарга, намын хороонд камендант, хангалт үйлчилгээний конторт нярваар үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Зөвлөлт-Монголын ”Бид ялав”, Байлдааны болон ойн медалиар, “Алтан гадас” одон, Засгийн газрын “Жуух бичиг”-ээр тус тус шагнуулсан.

      БУТАЧ ОВОГТОЙ ГЭНДЭНПИЛ нь 1919 оны 11 дүгээр сарын 7-нд Архангай аймгийн Хотонт сумын “Баянбулаг“ хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-д Аж ахуйн академийг төгссөн. 1945-1966 онуудад цэргийн анги байгууллагад хангалтын албаны дарга, орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. Одон 3, бусад медалиудаар шагнуулж байсан.

      ЖАМЦ ОВОГТОЙ ЧИМЭД нь 1922 оны 7 дугаар сарын 10-нд Архангай аймгийн “Өндөр-Улаан” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-д Техникийн дунд сургуулийг засварчин-слесарь мэргэжлээр төгссөн. 1945-1960 онуудад Байшинтын 6 дугаар салаа, суманд, Улаанбаатар хотын Цэргийн академи, рот болон тусгай батальоны дарга зэрэг жагсаалын цэргээс удирдах албан тушаалын дарга хүртэл тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн. “Алтан гадас”, Байлдааны гавьяаны Улаан туг, ЗХУ-ын “Алдарын төлөө” болон Байлдааны бусад ойн медалиудаар тус тус шагнагдсан.

      БАЯНХОНГОР
      ЛУВСАНДОРЖ ОВОГТОЙ ТОЙВ нь 1915 онд Баянхонгор аймгийн Шинэжинстэй сумын “Хонгорын тал” хэмээх газар төрсөн. 19411943 онуудад ЗХУ-ын В.И.Лениний нэрэмжит Улаан цэргийн Улс төрийн академийг төгссөн. 19361949 онуудад БХЯ-ын “Улаан Одон”сонины эрхлэгч, сургалтын хэлтэс, 1950 онд Хэвлэл утга, зохиолын хянах газар, Намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтэс, Зохиолчдын хороо, 1953 оноос Москва дахь ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, ГХЯ-нд Өрнөд хэлтсийн дарга, 1964-1966 онуудад НҮБ-ын дэргэд байнгын төлөөлөгч, 1966 оноос ГЯЯ-ны нэгдүгээр орлогч дарга, 1970 он хүртэл ГЯЯ-ны сайдаар тус тус ажилласан. Л.Тойв нь ЗХУ-ын Зохиолчдын хэдэн дорвитой бүтээлийг хөврүүлсэн орчуулагч, хурандаа, “Онц бүрэн эрхт элчин” сайд цолтой. 1943 онуудад ЗХУ-ын Саратов мужийн Вольск хотын Цэргийн техникийн дунд сургуулийг онгоцны техникчээр төгссөн. 1943-1957 онуудад нисэхэд техникч, АХГ-т борт механикаар ажилласан. “Алтан гадас”, Цэргийн гавьяаны одонгууд болон 3 медалиар тус тус шагнагдсан.

      ДЭМБИЙ ОВОГТОЙ ЭРДЭНЭ-ОЧИР нь 1922 оны 7 дугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Хавцгайт” хэмээх газар төрсөн. 1943-1945 онуудад ЗХУ-ын Воронеж мужийн Борисоглебск хотын Нисэхийн дунд сургуулийн төгссөн. 1945-1951 онуудад нисэх ангид нисгэгч, 1951-1966 онуудад аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад ажилласан. “Бид ялав” медаль.

      БУЛГАН
      ДАГВА ОВОГТОЙ ДЭНЗЭН нь 1921 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Хутаг сумын “Хайлалт” хэмээх газар төрсөн. 1942-1944 онд ЗХУ-д Ленинград хотын Их бууны техникийн сургуулийг төгссөн. Аугаа Эх орны дайны жилүүдэд Д.Дэнзэн /Давыдов/, Л.Лутаа / Гончаров/ нар үүрэг гүйцэтгэсэн юм. Фронтын нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсоор Урал руу нэвтрэх хаалга гэгдэж байсан Сталинград буюу одоогийн Волгоград хот бүслэлтэд оров. Дээд командлалаас Сталинградыг фашистуудад алдаж таарахгүй, харин ч шийдвэрлэх цохилт хийж Германы армийг ялах боломж байгаа гэсэн итгэл үнэмшлийг Улаан армийнханд төдийгүй, тэдний ар талд өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж буй хүүхэд эмэгтэйчүүдэд төрүүлэх ёстой гэж үзсэн юм. Энэ чиглэлд багагүй хүн хүч, зэвсэг техник төвлөрүүлж 1942 оны наймдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл хүнд амаргүй ч баатарлаг тулаан хийсэн билээ. Д.Дэнзэн, Г.Лутаа болон курс нэгт орос нөхдийн хамт давшиж буй армиа байлдааны зэвсэглэл, сум, галт хэрэглэлээр тасралтгүй хангах, шархадсан дайчдыг байлдааны талбараас татаж, эмнэлгийн тусламж үзүүлэх, эвдэрсэн зэвсэглэлийг буцаан татаж засварлан байлдаанд дахин ашиглахад яаралтай бэлэн болгох чухал үүрэг гүйцэтгэж байв. Нэгэн ширүүн тулалдааны үеэр анд нөхөр Г.Лутаа нь дайсны бөмбөгдөлтөд өртөн хүнд шархадсан учраас дайчин нөхрөө байлдааны талбараас татаж хээрийн эмнэлэгт хүргэн, орос дайчдын хамт урагш давшиж үүрэгт ажлаа гүйцэтгэжээ. Тэр тулалдаанд тэдний сургуулийн их бууны анги бусад их бууны ангиудтай хүч хавсран 2000 гаруй танктайгаар давшсан нь үнэхээр бахархмаар байсан гэж ахмад дайчин Д.Дэнзэн гуай дурсан ярьсан. Тэрбээр орос нөхдийн хамт бүтэн таван сарын турш хоргодох байр, нуувчинд ширхэг тамхи, зүсэм талх, дашмагтай усаа хуваалцан дайсантай тулалдаж, Зөвлөлтийн ард түмний Агуу Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан юм. Д.Дэнзэн 1944-1955 онд их бууны засварын цехийн дарга, зенитийн дивизэд зэвсгийн дарга, Цэргийн ерөнхий сургуульд багш, зэвсгийн мэргэжилтнээр ажиллаж байгаад, 1955-1968 онд Улс ардын аж ахуйн чиглэлийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 2 одон, 5 медалиар тус тус шагнагдсан.

      САНЖАА ОВОГТОЙ ЛУВСАНСАНЖАА нь 1922 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Хантай сумын “Билсэг Баянгол” хэмээх газар төрсөн. 1943-1945 онуудад ЗХУ-ын Москва хотын Цэргийн дунд сургуулийг төгссөн. 1942-1956 онуудад 8 дугаар дивиз авто рот, их бууны дивизион, хотын камендатурт аж ахуйн даргаар ахмад цол хүртэл ажилласан. 1956-1968 онуудад УБТЗ-ын хангах алба, замын алба, замын 3 дугаар чулуун заводын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Байлдааны медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль болон ойн медалиар шагнуулсан.

      ДАШДОРЖ ОВОГТОЙ ДАНГАРЬД нь 1919 оны 2 дугаар сарын 10-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Тахилт” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-д Ар талын академийг төгссөн. 1945-1967 онуудад Архангай 11 дүгээр хороо, Баянтүмэнгийн 5 дугаар дивизионд аж ахуйн дарга, Цэргийн ерөнхий сургуульд багш, 9 дүгээр морин хороо, их бууны дивизион, 6 дугаар морин бригад, нисэхийн 5 дугаар хорооны арын албаны орлогч дарга, НАХЯ-ны Төв эмнэлэгт материал хангалтын орлогч даргаар тус тус ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. Байлдааны гавьяаны Улаан туг, Алтан гадас одонгоор, “Бид ялав” болон бусад ойн медалиар шагнуулж байсан. 

      САМБУУ ОВОГТОЙ БАДРАА нь 1923 оны 10 дугаар сарын 5-нд Булган аймгийн Булган сумын “Ачуут” хэмээх газар төрсөн. 1943-1945 онуудад ЗХУ-д цэргийн сургуулийн төгссөн. 1945-1948 онуудад Нисэх ангид нисгэгч, 1948-1960 онуудад ”Үнэн” сонины газар сонин гаргагч, орчуулагч, хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, 1960-1963 онуудад “Соёл утга зохиол” сонины эрхлэгч, 1963-1967 онуудад Монголын Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор ажиллаж байгаад 1967 оноос групп тогтоолгосон. “Бид ялав” болон ойн медалиуд, “Алтан гадас” одон, 1967 онд Зөвлөлтийн “Хүндэтгэлийн“ одон, Засгийн газрын “Жуух бичиг”-ээр шагнуулсан. 

      ЦЭВЭЛМАА ОВОГТОЙ ДОРЖСҮРЭН нь Булган аймгийн Авзага сумын “Хужирт” хэмээх газар төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын Калинины нэрэмжит Холбооны дунд сургууль төгссөн. 1942-1950 онуудад цэргийн хуягт дивизионд радио тусгай салааны дарга, сургуулийн суманд багш, холбоо хороо, буудал болон товчооны дарга, Цэргийн ерөнхий сургуульд курсийн захирал,1950-1956 онуудад Архангай, Өвөрхангай аймгуудад авто техникийн байцаагч хийж байгаад тэтгэвэртээ суусан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцож ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй.

      ГОВЬ-АЛТАЙ
      ЧУЛУУН ОВОГТОЙ ЯДАМСҮРЭН нь 1920 оны 1 дүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Тол” хэмээх газар төрсөн. 1942-1945 оны хооронд ЗХУ-ын Касторма хотын цэргийн дунд сургуулийг барилгын техникчээр төгссөн. 1945-1951 онуудад Дорнод аймгийн Чойбалсан хотын 5 дугаар дивизийн инженерийн салаа, сумангийн даргын үүргийг гүйцэтгэсэн. 1951-1967 оныг хүртэл ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 1961 онд Хөдөлмөрийн хүндэт, Байлдааны болон ойн медалиудаар тус тус шагнагдсан.

      ГОМБО ОВОГТОЙ ТҮНЖЭЭ нь 1914 оны 1 дүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Бугат сумын “Бижийн гол” хэмээх газар төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын Москва хотын Дорно дахиныг судлах дээд сургуулийг төгссөн. 19421950 онуудад Сүхбаатарын Байшинтын 6 дугаар дивизэд зааварлагч ахлах дэслэгч цолтой үүрэг гүйцэтгэж байгаад 1954-1963 он хүртэл УБТЗ-д захиргаа, аж ахуйн дарга, нярав, худалдааны бэлтгэгч нярваар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 1945 онд Байлдааны медалиар 2 удаа шагнагдаж байсан.

      ЦОГТ ОВОГТОЙ ЖИГЖИДЖАВ нь 1919 оны 8 дугаар сарын 8-нд Говь-Алтай аймгийн Хасагжаргалан сумын “Эрээнхаргана” хэмээх газар төрсөн. 1942-1944 онуудад ЗХУ-ын Вольск хотын техникийн дунд сургуулийг онгоцны техникчээр төгссөн.1944-1965 онуудад нисэхийн засварын газар техникч, төлөвлөгч, адьютант, нисэх сургуульд хичээлийн эрхлэгч, нисэхийн засварын газрын дарга, АХР-т канцелярийн дарга, Архангай аймгийн нисэх буудлын дарга. 1968-1969 онуудад АХР-т архивын дарга, I эскадрильд адьютант хийж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 2 одон, 5 медалиар тус тус шагнуулсан.

      ЛУУЗАН ОВОГТОЙ БЭГЗ нь 1920 оны 12 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Цагаан бургас” хэмээх газар төрсөн. 1940-1943 онуудад ЗХУ-д Харьков хотын Хилийн цэргийн дунд сургуулийг төгссөн.1939-1956 онуудад Хязгаарын цэрэг, дотоод яаманд багш, тасгийн дарга дэд хурандаа цол хүртлээ ажилласан. 1956-1968 онуудад УБТЗ-ын намын хороонд архивын эрхлэгч, ҮЭ-ийн орлогч дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Харьков хотын хамгаалалтад 102 хоног тулалдсан. Алтан гадас 3, Байлдааны медаль, ”Бид ялав” болон ойн медалиар шагнагдаж байсан.

      СУМЬЯА ОВОГТОЙ ВААНЧИГ нь 1922 оны 9 дүгээр сарын 1-нд Говь-Алтай аймгийн Цээл сумын “Алаг толгой” хэмээх газар төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын Киев хотын Калинины нэрэмжит холбооны дунд сургуулийг холбооны техникч мэргэжлээр төгссөн. 1942-1951 онуудад БХЯ-ны Цэргийн ерөнхий сургуулийн холбооны батальоны салаа, штабын даргаар ажилласан. 19511970 онуудад Төв, Завхан аймгуудын Барилгын яаманд газар, хэлтсийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Байлдааны болон ойн медалиудаар шагнагдсан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцсон тодорхойлолт, ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй. 

      ГОНЧИГ ОВОГТОЙ БАЛДАНДОРЖ нь 1922 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1941-1945 онуудад ЗХУ-ын Киев хотын Калинины нэрэмжит цэргийн холбооны дунд сургуулийг төгссөн. 1941 онд Киев хотын хориглолтын үед бэхлэлтийн ажил, суваг шуудуу, нуувч, танкийн байгууламжийг барьж байгуулахад гар бие оролцсон. Мөн Киев хотын эргүүлийн бүлэгт үүрэг гүйцэтгэж, гүүр, төмөр замын хамгаалалт, “Белая Церковь” хэмээх газар дайсны 2 тагнуулын шүхэр-десантын бүрэлдэхүүнтэй нүүр тулж, баривчилсан.1945-1947 онуудад Дорнод хязгаарт үүрэг гүйцэтгэж явсан. Дайны дараа дахин суралцаж, сурвалжлагч мэргэжлийг эзэмшин, МОНЦАМЭ-д орчуулагч-сурвалжлагчаар ажилласан. Зохиолч-орчуулагч Г.Балдандоржийн хамгийн үнэтэй бүтээлүүдийн нэг нь бол “1941-1945 оны Аугаа их Эх орны дайн” гэсэн номыг орос хэлнээс хөврүүлсэн. “Милитарист Японыг ялсан нь”, “30-летие Победы в ВОВ” медаль, 1945 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулсан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцож ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй.

      ДОРНОГОВЬ
      АЮУШ ОВОГТОЙ ПЭЛЖЭЭ нь 1918 оны 10 дугаар сарын 7-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бумбат” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-д Хүн эмнэлгийн дунд сургуульд суралцан, бага эмчээр төгссөн. 19451969 онуудад Дорноговь аймгийн хуягт бригад, дулааны шугам сүлжээ, нэгдсэн больниц, Эрдэнэ болон Хөвсгөл сумын бага эмч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын орлогч дарга, Улаан загалмайн нийгэмлэгийн даргаар тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Бид ялав” медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.

      БОР ОВОГТОЙ ДАШДОРЖ нь 1917 оны 11 дүгээр сарын 7-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бумбагар” хэмээх газар төрсөн. 1941-1943 онуудад ЗХУ-ын Москва хотын Нисэхийн дунд сургуулийг техникч-нисгэгч мэргэжлээр төгссөн. 1943-1970 онуудад нисэх хороонд байлдааны эскадрилийн, онгоцны даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 2 одон, 7 медалиар тус тус шагнагдсан.

      ДОРНОД
      МАРХУ / МОРХҮҮ / ОВОГТОЙ ЖАНЧИВДОРЖ нь 1913 оны 7 дугаар сарын 25-нд Дорнод аймгийн Баяндун сумын “Дөх” хэмээх газар төрсөн. 1934-1941 оны 12 сар хүртэл ЗХУ-ын Ленинград хотын цэргийн хүн эмнэлгийн дунд сургууль, хүн эмнэлгийн академийг хүний их эмчээр төгссөн. 1941-1942 онд Сайншанд сумын Их бууны тусгай хороонд хүн эмнэлгийн албаны дарга, 1942-1943 онд Чойбалсан хотын 5 дугаар дивизэд их бууны дивизионд эмнэлгийн албаны дарга, 1943-1952 онуудад Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий сургуулийн их эмч, 19521969 онуудад Цэргийн Төв госпитальд халдвартын тасгийн дарга, туслах их эмчээр тасралтгүй дайчин нөхдийнхөө эрүүл энхийн манаанд зүтгэж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцож, ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй.

      БАТ ОВОГТОЙ ЖАМЬЯН нь 1918 оны 5 дугаар сарын 7-нд Дорнод аймгийн Аравжаргалант сумын “Ачаа довдог” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-ын морин цэргийн дунд сургуулийг төссөн. 1945-1948 онуудад 5, 6 дугаар морьт дивизид салааны дарга. 1948-1950 онуудад Дорнод аймгийн хорих ангид хянагч, 1950-1960 онуудад НАХЯ-ын харьяа засан хүмүүжүүлэх газрын анги болон колониудад хянагч, бага дарга, хөдөлмөрийн тоо бүртгэгч, харуулын байцаагч хийж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Бид ялав” болон ойн медалиар шагнуулсан. 

      ДУНДГОВЬ

      ДОЛЖИНСҮРЭН ОВОГТОЙ СҮХЭЭ /ОРОС НЭР НЬ ДИМИТРИЙ СЕРГЕЕВИЧ СУХОВ/ нь Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт төржээ. Бага насандаа Д.Сүхээ нь хийдэд шавилан сууж лам нарын хар бор хүнд ажлыг хийж байсан тул Улаанбаатарт Мал эмнэлгийн дэргэдэх морин хадуурчны түр сургуульд явуулсан. Сургуулиа төгсөөд Аж үйлдвэрийн комбинатын барилга барих ажилд хуваарилагдан, орос сургагч багш нарын зааварчилгааг даган, ажил амьдралын эхлэлийг тавьсан. ЗХУ-ын Кострома хотын гутлын фабрикт дадлага хийж, хажуугаар нь хичээл заалгаж байсан. Төгсөх үед нь бусдаасаа илүү орос хэлийг сайн сурсан гурван хүнийг Москва хотын Арьс ширний дунд сургуульд сургах болсны нэг нь Сүхээ байсан юм. Түүний хэлний мэдлэгийг үнэлж, сурч байхад нь Монгол улсын Элчин сайдын яаманд комендантаар авч ажиллуулсан. Аугаа их Эх орны дайны жилүүдэд Д.Сүхээ нь хөлөг онгоцны цэрэг- далайчин болж, сайн дураараа фронтод явах хүсэлтээ өгч, Ленинград хотын орчим хуваарилагдсан. Д.С.Суховыг Балтийн тэнгисийн явган цэргийн буудлагын 9 дүгээр тусгай бригадад томилсон. Үүрэг гүйцэтгэх хугацаанд Баренцев болон Цагаан далайн эрэг, Мурманск, Архангельскийн боомтуудад очиж байсан. 1941 оны зун, намар Ленинградын хориглолтыг зохион байгуулахад Ленинградын ойр орчмын нутаг дэвсгэр болох Горловка, Урицк, Пулково болон Красное тосгоны дэргэдэх олон удаагийн хүнд ширүүн тулалдаанд оролцсон. Ленинградын бүслэлтийн үед Д. Сухов нь цорын ганц монгол иргэн олон үндэстнүүдийн хамт мөр зэрэгцэн тус хотыг хамгаалан байлдаж явжээ.

      ПАГМА ОВОГТОЙ ЧУЛУУН нь 1921 оны 7 дугаар сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Толь” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-ын Омск хотын цэргийн дунд сургуулийг техникчээр төгссөн. 1945-1953 онуудад Цэргийн яамны арын албанд дунд даргаар, 1953-1960 онуудад УБТЗ-ын Мандал өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, өртөөний жижүүр, галт тэрэгний хөдөлгөөний байцаагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Засгийн газрын “Жуух бичиг”-ээр 2 удаа, “Бид ялав”, Байлдааны болон ойн медалиар шагнагдаж байсан.

      АМАРТ ОВОГТОЙ ДОРЖСҮРЭН нь 1917 оны 4 дүгээр сарын 1-нд Дундговь аймгийн Луус сумын “Цагаан чулуу” хэмээх газар төрсөн. 1941-1947 онуудад ЗХУ-ын Оренбург хотын Нисэхийн дунд сургуулийг төгссөн. 1941-1956 онуудад Нисэхийн 1 дүгээр дивизэд нисгэгч, хэсгийн дарга, нислэгийн техникийн байцаагчаар ажилласан. 1957-1968 онуудад Нисэх төвийн буудлын дарга, АХТ-ын 2 дугаар эскадрилийн онгоцны болон нисэх клубын дарга, 109 дүгээр ангийн нислэг эрхэлсэн орлогч даргын үүрэгт ажлыг хашиж байгаад тэтгэвэртээ суусан. “Алтан гадас”, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Байлдааны болон ойн медалиар шагнагдсан.

      ЧИМЭД ОВОГТОЙ ЦЭРЭНСАМБУУ нь 1919 оны 8 дугаар сарын 15-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Сайхан овоо” хэмээх газар төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын Киев хотын Калинины нэрэмжит цэргийн холбооны дунд сургуулийг холбооны техникчээр төгссөн. 1942-1967 онуудад хот, аймгийн цэргийн анги байгууллагуудын холбооны тусгай хороонд салаа, рот, штабын туслах, ахлах инженер, холбооны секцийн дарга болон хангалтын офицероор тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Батлан Хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцсон тодорхойлолттой. “Алтан гадас” одон, Ойн болон ялалтын медалиудаар шагнагдаж байсан.

      ЗАВХАН
      ЁНДОН ОВОГТОЙ АВИРМЭД нь 1921 оны 7 дугаар сарын 01-нд Завхан аймгийн Тэлмэн сумын “Шуурга хад” хэмээх газар төрсөн. 1942 оны 10 дугаар сараас 1945 оны 5 дугаар сарын хооронд ЗХУ-ын Омск хотын Цэргийн дунд сургуулийг хүний бага эмч мэргэжлээр төгссөн. 1945-1970 оны хооронд хүний бага болон их эмчийн мэргэжлээр тасралтгүй улс эх орныхоо эрүүлийг хамгаалах манаанд үүрэг гүйцэтгэн ажилласан. 1964 онд Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиар тус тус шагнагдсан.
      ЧАДРААБАЛ ОВОГТОЙ ОЙДОВ нь 1919 оны 11 дүгээр сарын 26-нд Завхан аймгийн Цагаан Хайрхан сумын “Бэрх” хэмээх газар төрсөн. 1941-1943 онуудад ЗХУ-д Нисэхийн сургуулийг нисгэгчээр төгссөн. 1943-1949 онуудад нисэхийн дивиз, 2 дугаар хорооны ахлах болон штурман нисгэгч, Цэргийн ерөнхий сургуульд багш-нисгэгчээр ажилласан. Үүний дараа Улсын прокурорын газар, хотын шүүх,Төв аймгийн шүүхэд прокурор, өмгөөлөгчөөр тус тус ажилласан.1959-1969 онуудад НАХЯ-д төлөөлөгч, ахлах төлөөлөгчийн албан үүргийг гүйцэтгэж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас” одон, “Бид ялав” болон бусад ойн медалиар шагнуулсан.

      ЛОДОЙН ОВОГТОЙ ЖАДАМБАА нь 1911 оны 8 дугаар сарын 5-нд Завхан аймгийн Улаагчин сумын “Нөмрөг” хэмээх газар төрсөн. 19401944 онуудад ЗХУ-ын Москва хотын мал эмнэлгийн академийг малын их эмчээр төгссөн.1944-1949 онуудад цэргийн мал эмнэлгийн хэлтэст орлогч дарга, хошууч цол хүртлээ ажилласан. 1949-1966 онуудад аймаг орон нутгийн улс ардын аж ахуйн нэгж, байгууллагуудад малын их эмчийн үүрэгт ажлыг тасралтгүй хийж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас”одон, Байлдааны, Хөдөлмөрийн хүндэт, болон Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” медалиудаар тус тус шагнагдаж байсан.

      ЖАМСРАН ОВОГТОЙ ГОМБОСҮРЭН нь 1923 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1937-1939 онуудад Сүхбаатарын сургууль, 1939-1942 онуудад ЗХУ-ын Киев хотын Калинины нэрэмжит Цэргийн холбооны дунд сургуульд суралцсан. Энэ үед Дэлхийн II дайн эхэлж Киев хотыг хамгаалахад дайчлагдан оролцсон. 1942 онд сургуулиа төгсөж ирээд Цэргийн тусгай холбооны хороонд салааны дарга, биеийн тамирын зааварлагч, 1946-1949 онд Офицерын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад, ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн биеийн тамирын дээд сургуульд элсэн суралцаж 1951 онд төгсөж ирээд ЦЕС-д багшилсан. Улс төрийн товчооны шийдвэрээр 1954 онд МУИС-д шилжин ирж 52 жил тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан. 2006 онд гавьяаны амралтад гарсан. Төр засгаас Ж.Гомбосүрэнгийн хөдөлмөрийг үнэлж 1951 онд Алтан гадас одон, 1962 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1971 онд Алтан гадас одон, 1957 онд Гавьяат багш цолоор тус тус шагнагдсан. Эх орны дайны болон одон медалиудаар шагнагдсан. Батлан хамгаалахын Төв архиваас Украин Улсын Киев хотын хамгаалалтад оролцож ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй. 

      ГОМБОЖАВ ОВОГТОЙ ШАГДАР нь 1919 оны 11 дүгээр сарын 8-нд Завхан аймгийн Ургамал сумын “Үхэр чулуут” хэмээх газар төрсөн. 1941-1943 онуудад ЗХУ-ын Саратов мужийн Вольск хотын Нисэхийн техникумыг төгссөн. 19431951 онуудад БХЯ-ны Сонгино дахь нисэх ангид офицероор ажилласан. 1951-1954 онуудад Тээврийн яаманд барилгын хэлтсийн болон хяналтын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Байлдааны болон ойн медалиар шагнагдсан.

      АЛТАНГЭРЭЛ ОВОГТОЙ БАРЬНЫ нь 1920 оны 6 дугаар сарын 16-нд Завхан аймгийн Сайншанд сумын “Их Сэрвэн” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-д Цэргийн аж ахуйн академийг төгссөн. 1945-1954 онд цэргийн албанд дэд хурандаа цол хүртлээ ажиллаж байгаад 1954-1968 онуудад Геологи уул уурхайн үйлдвэрийн болон аж ЖАМБАЛДОРЖ ОВОГТОЙ СЭНГЭБАТ нь 1921 оны 7 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн Уянга сумын “Хан хөгшин” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-ын Ленинград хотын цэргийн сургуулийг сапёрчны мэргэжлээр төгссөн. 1945-1947 онуудад 6 дугаар дивизийн сапёрын сумангийн дарга, дэслэгч цолтой үүрэг гүйцэтгэсэн.1947-1961 онуудад Баянхонгор аймгийн МХЗЭ-ийн Төв хороонд зааварлагч, I нарийн бичгийн дарга, 1961 оноос УБТЗ-ын техникумд багш, орлогч захирлын албан үүргийг хийж байсан. Хөдөлмөрийн хүндэт медаль, Монгол-Зөвлөлтийн “Бид ялав” болон ойн медалиар, Ардын хувьсгалын 50 жил, Засгийн газрын “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдсан.

      ЛУВСАНДОРЖ ОВОГТОЙ АЮУШСҮРЭН нь 1920 оны 5 дугаар сарын 15-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Хонгор” хэмээх газар төрсөн. 1942-1944 онуудад ЗХУ-ын Нисэхийн сургуульд суралцан, онгоцны техникчээр төгссөн. 1944-1954 онуудад нисэхийн хороонд нисгэгч,1954-1969 онуудад Улаанбаатар төмөр зам, хотын тээврийн удирдах газар тус тус ажилласан. 1949 онд Байлдааны медаль, 1955 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.

      ШАРХҮҮ ОВОГТОЙ ПҮРЭВЖАЛ нь 1919 оны 11 дүгээр сарын 15-нд Өвөрхангай аймгийн Тариат сумын “Хадат” хэмээх газар төрсөн. 1939-1944 онуудад ЗХУ-ын Москва хотын Мал эмнэлгийн академийг төгссөн. 1944-1951 онуудад Тамсагбулагийн 6 дугаар дивизийн мал эмнэлгийн лазаретийн дарга, Чойбалсан хотын 5 дугаар дивизийн малын их эмчээр, түрүүчээс хошууч цол хүртэл үүрэг гүйцэтгэсэн. 1947-1951 онуудад БХЯ-ын мал эмнэлгийн хэлтсийн дарга, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай аймгуудын малын их эмчээр тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 1946 онд Монгол-Зөвлөлтийн “Бид ялав”, Байлдааны болон ойн медалиар шагнагдсан.

      САМБУУДОРЖ ОВОГТОЙ ДАМДИНДОРЖ нь 1923 оны 2 дугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Гүннарийн сумын “Мөнгөн хавцгайт” хэмээх газар төрсөн. 1940-1944 онуудад ЗХУ-ын Киев хотын Цэргийн холбооны дунд сургуулийг төгссөн. 1945-1954 онуудад Армийн их бууны хороо, 8 дугаар дивизэд холбооны салааны дарга, Цэргийн ерөнхий сургуульд багшаар ажилласан. 19541963 онуудад улс ардын аж ахуйн чиглэлийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Байлдааны медаль, “Бид ялав” болон ойн медалиар шагнагдсан.

      БУНЬЯА ОВОГТОЙ ОЛЗ нь 1922 оны 4 дүгээр сарын 16-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын “Хүрэм” хэмээх газар төрсөн. 1943-1945 онуудад ЗХУ-д цэргийн дунд сургуулийг төгссөн. 19421951 онуудад Матад, Байшинтын цэргийн ангиудад ахлах дэслэгч цол хүртлээ ажилласан.1951-1964 онуудад Улаанбаатар хотын Гурилын комбинат, хүнсний үйлдвэрийн яам, спирт заводад нярав хийж байгаад тэтгэвэртээ суусан.

      ПҮРЭВ ОВОГТОЙ САМБУУ нь 1921 оны 10 дугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Бургаст” хэмээх газар төрсөн. 1939-1942 онуудад ЗХУ-ын цэргийн нисэхийн дунд сургуулийг төгссөн. 1942-1953 онуудад нисэх 5 дугаар дивиз, Цэргийн ерөнхий сургуулийн секцийн даргаар ажилласан. 1953-1970 онуудад Холбооны техникумын захирал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын мод боловсруулах комбинат, тээвэр холбооны газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас” одон, Байлдааны медаль, “Бид ялав” болон ойн медалиар шагнагдсан.

      ӨМНӨГОВЬ
      ЖҮГДЭР ОВОГТОЙ ЦОГНЭМЭХ нь 1922 оны 12 дугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Гэдрэг” хэмээх газар төрсөн. 1941-1945 онуудад ЗХУ-ын Цэргийн хүн эмнэлгийн дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн. 1945-1948 онуудад дивизийн аптекийн эрхлэгч, тасгийн дарга, ахлах дэслэгч цолтой ажилласан. 19531961 онуудад Увс, Өмнөговь аймгийн эрүүлийг хамгаалах хэлтэст эрхлэгчээр, МУИС-ийн эм судлалын танхим, АУДээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ялалтын болон Байлдааны медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, 1965 онд Эмнэлгийн сайчуудын медалиар тус тус шагнагдсан.

      СҮХБААТАР
      ЛУВСАН ОВОГТОЙ ШАРАВДОРЖ нь 1932 онд Сүхбаатар аймгийн Дарьганга хошууны Бага сургууль, 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн дунд сургууль, 1939-1940 онуудад Цэргийн дарга нарын курс, 1944 онд ЗХУ-ын Ленинград хотын С.М.Кировын нэрэмжит Цэргийн хүн эмнэлгийн академийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. 1960 онд Марксизм-Ленинизмын оройн дээд сургууль, 1961 онд Азербайджаны Баку хотод Нүдний эмчийн 6 сарын курсийг тус тус дүүргэсэн. 1932 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд “Мярнус” үүлдрийн хонины аж ахуйд малчин, 1933 оноос Дорнод аймгийн Баянтүмэнгийн Гар үйлдвэрт гуталчин, 1933-1934 онд Цэргийн албанд татагдан 7 дугаар морьт дивизийн 20 дугаар морьт хороонд цэргийн алба хаагч, 1938-1939 онд МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороонд эмнэлгийн албаны дарга, хорооны сургагчийн хэлмэрчээр хавсран ажилласан. 1939 оны 5 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын эхэн үе хүртэл эмчийн зэрэгцээ, хорооны даргын үүргийг түр хугацаагаар гүйцэтгэсэн, 1940 оны 5 дугаар сараас Дотоод явдлын яамны Эмнэлгийн албаны дарга, 1944 -1945 онд Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийн эмч, 1945-1982 онуудад Өвөр байгалийн фронтын 2 дугаар бүлгийн эмнэлгийн алба, Цэргийн төв госпиталь, Хүн эмнэлгийн алба, Улаанбаатар Төмөр замын Эмнэлэг, Ариун цэврийн алба, УБТЗ-ын Төв эмнэлгийн Физик эмчилгээний тасгийн эрхлэгч, 1978 -1982 онд “Баянбуурал” амралтын эмчээр тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. БНМАУ-ын “Хүний Гавьяат эмч” цол , Байлдааны гавьяаны Улаан туг, Хөдөлмөрийн гавьяаны Улаан туг, Байлдааны гавьяаны одон /2 удаа/, Алтан гадас одон /3 удаа/ болон ЗХУ-ын Улаан тугийн одон, Байлдааны болон /2 удаа/ Халхын голын байлдааны медаль, ЗХУ-ын “Ленинградын хамгаалалтын төлөө”, ЗХУ-ын “Дайнд оролцсон Зөвлөлтийн ахмад дайчин”, БНМАУ, ЗХУ-ын ойн медаль, Хүндэт тэмдгүүд, БНМАУ-ын “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол Батлан Хамгаалахын Төв архиваас Ленинград хотын хамгаалалтад оролцож ЗХУ-аас дайнд оролцсон “Ахмад дайчин”-ы үнэмлэхтэй.

      ЖАДАМБА ОВОГТОЙ ЦЭГМИД нь 1917 оны 3 дугаар сарын 25-нд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Зээрд” хэмээх газар төрсөн. 1941-1944 онуудад ЗХУ-ын Красноярск хотын Цэргийн холбооны дунд сургуулийг техникч- засварчин мэргэжлээр төгссөн. 1944-1970 оны хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар аймаг болон Замын-Үүд сум болон орон нутгийн засаг захиргааны олон нийтийн байгууллагуудад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. 1949 онд Байлдааны медаль, Хөдөлмөрийн болон ойн медалиар шагнагдаж байсан.

      БАЛЖИР ОВОГТОЙ ЧҮЛТЭМ нь 1916 оны 7 дугаар сарын 1-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын “Сүүж” хэмээх газар төрсөн. 1942-1945 онуудад ЗХУ-ын Калинин /буюу одоогийн Тверь хотын/ аж ахуйн академид суралцаж төгссөн.1945-1947 онуудад Хэнтий АЦ-ийн 3 дугаар дивизэд ачаа хувцас, Байшинтын 6 дугаар дивизийн 2 дугаар хорооны хүнсний ачааны даргаар тус тус ажиллаж байгаад 1947 оноос Сүхбаатарын Дарьганга суманд малчин, 1948-1955 онуудад Сүхбаатар аймгийн бага хурлын худалдааны хэлтсийн дарга, төлөвлөлтийн комиссын төлөөлөгч, мал аж ахуйн хэлтсийн орлогч дарга, аймгийн гүйцэтгэх захиргаанд иргэний гэр бүлийн товчооны эрхлэгчээр ажилласан. 19551959 онуудад НАХЯ-ны Сүхбаатар аймаг дахь иргэний гэр бүлийн байцаах хорих ангид аж ахуйн туслах, НАХЯ-ын 8 дугаар тасагт төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт болон ойн медалиар шагнагдсан.

      БЯХАР ОВОГТОЙ ДУГАРСҮРЭН нь 1915 оны 2 дугаар сарын 15-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хонгорт” хэмээх газар төрсөн. 19391942 онуудад ЗХУ-ын Дорно дахиныг судлах дээд сургуулийг төгссөн. 1942-1951 онуудад Тамсаг, Хэнтийн цэргийн анги байгууллагад ахмад цол хүртлээ ажилласан.“Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдсан.

      ДАМДИН ОВОГТОЙ ЗАГД нь 1920 оны 8 дугаар сарын 8-нд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Хашаат хавдар” хэмээх газар төрсөн. 19411944 онуудад ЗХУ-ын Москва хотын Нисэхийн холбооны дунд сургуулийг радио техникч мэргэжлээр төгссөн. 1944-1970 оны хооронд нисэх ангид радио-техникч, нисэхийн радио төвд техникчээр, Сүхбаатар аймгийн нисэх буудлын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. 1945 онд Зөвлөлт-Монголын “Бид ялав”, Байлдааны болон ойн медалиар шагнагдсан.
      Photo gallery
      9 —
      1/9 —
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      АУГАА ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ЗХУ-Д СУРЧ ЯЛАЛТАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН МОНГОЛЧУУД
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо