Монгол Улсад Дэлхийн адууны өдрийн хүрээнд зохион байгуулагдсан хамгийн онцлох арга хэмжээ болох “Арван мянган морьтны жагсаал” Хүй долоон худагт өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө.
Улсын өнцөг булан бүрээс ирсэн морьтон эрс нэгэн дор цуглаж, монгол түмний эв нэгдэл, хүч чадал, адуутайгаа салшгүй холбоотой нүүдэлчин соёлоо илэрхийлсэн юм. Энэхүү сүрт жагсаал нь төрт ёсны уламжлал, нүүдэлчин ахуй, үндэсний бахархал, ард түмний эв нэгдлийг бэлгэдсэн түүхэн үйл явдал боллоо.
Нэг дор ийм олон морьтон хуран цугларсан гайхамшигт агшныг хамтдаа сонирхоорой!
Эх сурвалж: Соёл, урлагийн газар

