Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа 102 нас хүрлээ
Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа өнөөдөр 102 насны ойгоо тэмдэглэж байна.
Тэрээр Монголын кино урлагийн түүхэн хөгжлийн нэгэн үеийг бүтээлцсэн эрхэм уран бүтээлчдийн төлөөлөл бөгөөд 1945 онд бүтээсэн Монголын сонгодог бүтээл болох “Цогт тайж” уран сайхны кинонд 21 насандаа дүр бүтээж байжээ.
Олон арван жилийн турш урлаг, соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын кино урлагийн амьд түүх болон үлдсэн эрхэм хүмүүнд 102 насны төрсөн өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

