Font size
Background and font color
Images
Text scoring
Regular version of the site
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Готовое решение для создания
корпоративного сайта
Подать заявку
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
mn
ru
mn
AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
Манай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Хамт олон
  • Хамтран ажиллагч байгууллагууд
Мэдээ
Төсөл
Хөтөлбөр
Холбоо барих
    mn
    ru
    1 RUB = 45.8 MNT
    AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
    Манай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Хамт олон
    • Хамтран ажиллагч байгууллагууд
    Мэдээ
    Төсөл
    Хөтөлбөр
    Холбоо барих
      mn
      ru
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      AIST Global - Орос-Монголын телевизийн суваг
      • Манай
        • Манай
        • Бидний тухай
        • Хамтран ажиллах
        • Хамт олон
        • Хамтран ажиллагч байгууллагууд
      • Мэдээ
      • Төсөл
      • Хөтөлбөр
      • Холбоо барих
      • mn
        • Language
        • mn
        • ru
      1 RUB = 45.8 MNT
      • Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      • aistglobal@yahoo.com
      Үндсэн
      —
      Мэдээ

      «Алтаргана-2026» өндөрлөлөө: Монголын тамирчид, уран бүтээлчид Буриадын ард иргэдийн сэтгэлийг эзэмдэв

      «Алтаргана-2026» өндөрлөлөө: Монголын тамирчид, уран бүтээлчид Буриадын ард иргэдийн сэтгэлийг эзэмдэв
      06.07.2026
      «Алтаргана-2026» өндөрлөлөө: Монголын тамирчид, уран бүтээлчид Буриадын ард иргэдийн сэтгэлийг эзэмдэв

      Долдугаар сарын 4-нд Улаан-Үд хотноо Буриадын үндэсний олон улсын XVI их наадам болох «Алтаргана-2026» ёслол төгөлдөр өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол Улс, БНХАУ, Киргизстан, Казахстан болон буриад үндэстний соёлын 15 автономит байгууллагын төлөөлөл зэрэг нийт 5300 гаруй албан ёсны оролцогч оролцсон байна. Спортын төрөлд 1500 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд хурдан морины шигшээ уралдаанд 181 уралдагч оролцсон нь «Алтаргана» наадмын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

      Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 1000 хүн багтсан бөгөөд үүнээс 25 нь тамирчин байв. Монголын оролцогчдын хамгийн том амжилт нь 15 настай Б.Мөнхжаргал «Һээр шаалган» буюу сээр хугалах тэмцээний үнэмлэхүй аваргаар шалгарсан явдал байлаа. Мөн Монголын уран бүтээлчид соёлын хөтөлбөрт идэвхтэй оролцож, долдугаар сарын 2-ны нээлтийн болон долдугаар сарын 4-ний хаалтын ёслолын арга хэмжээнд уран бүтээлээ толилуулсан юм.

      Уран бүтээлийн уралдаануудад Монголын оролцогчид дараах амжилтыг үзүүллээ:
      • Хөвсгөл аймгийн А.Анужин ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын нийт 18 оролцогчтой «Дангина» гоо бүсгүйн тэмцээний шилдэг таван оролцогчийн нэгээр шалгарлаа.
      • Өсвөрийн ангилалд Х.Буян-Өлзий, Сувд-Эрдэнэ нар буриад ардын дууны уралдааны шагналт байрт шалгарсан бол С.Тогтох насанд хүрэгчдийн ангилалд амжилттай оролцлоо.
      • Монголын «Урлах Эрдэм» дээд сургуулийн хамт олон «Торгон зам» загвар зохион бүтээгчдийн уралдааны шагналт байрын эзэд болов.
      • Улаанбаатар хотын «Улаалзай» ардын урлагийн хамтлаг сэргээн зохион байгуулсан «Буриадын нэг өдөр» уралдаанд шагналт байрт шалгарлаа.

      Хаалтын ёслолын үеэр «Алтаргана» наадмын тугийг 2028 онд XVII наадмыг зохион байгуулах Эрхүү мужид албан ёсоор шилжүүлэн өгсөн юм.

      Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов хэлэхдээ: «Манай бүгд найрамдах улс хэдэн өдрийн турш энэхүү их баяраар амьсгаллаа. Энэ бол нөхөрлөл, соёл, спорт, урлаг, бүтээлч үйлс, амьд харилцааны баяр байлаа. Өнөөдөр бид “Алтаргана” хаана амьдарч байгаагаас үл хамааран буриад түмнийг дахин нэгтгэж чадсаныг итгэлтэйгээр хэлж чадна» хэмээн онцолжээ.

      Монголын зочид Буриадын ард түмэнд халуун дотно хүлээн авсан явдалд талархал илэрхийлж, наадмын өргөн цар хүрээтэй зохион байгуулалт, арга хэмжээний гүн утга агуулгыг өндрөөр үнэлсэн байна.

      Эх сурвалж: Буриадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба 
      Буцах
      aistglobal@yahoo.com
      Монгол Улс, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 11-р хороо, 4-р хороолол Хасбаатарын гудамж – 47
      © 2026 Aist Global
      Нууцлалын бодлого
      Харааны бэрхшээлтэй иргэдэд
      Сайтын зураглал
      mn
      ru
      mn
      Разработано в
      Хайлт
      Үндсэн Манай Төсөл Мэдээ Холбоо