Б.Алтанчимэг дэлхийн аварга боллоо
Гүржийн Тбилиси хотноо болж буй холимог тулааны (MMA) 2025 оны насанд хүрэгчид, залуучуудын ДАШТ-ээс “One team” клубын тамирчин Б.Алтанчимэг эмэгтэйчүүдийн 65.8 кг жинд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Өмнө нь тэрээр Ази тивийн болон дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж, Монголын хошой аварга болж байсан билээ.
Энэ удаагийн ДАШТ-д 80 гаруй орны 1000 гаруй шилдэг тулаанчид өрсөлдөж байна.

