Алтанбулаг боомтын зорчигч урсгал нэмэгджээ
Алтанбулаг-Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх зорчигч урсгал нэмэгджээ. Тодруулбал, оны эхний улиралд тус боомтоор нийт 150 мянга орчим зорчигч нэвтэрсэн байна. Өмнөх онтой харьцуулахад суудлын автобусны тоо 2 хувиар, иргэдийн тоо 4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн, оны эхний 2 сард хийсэн нийт импортын 25 хувийг Сүхбаатар боомтоор хийжээ

