AIST Global сувгаар анх удаа! «Үхлийн вальс» уран сайхны кино
«Үхлийн вальс» киноны зураг авалтыг Омск мужид тусгайлан барьсан хорих лагерийн талбайд хийжээ. Кино багийнхан ажилдаа мэргэжлийн өндөр түвшинд хандсан бөгөөд хорих лагерийн бүх эд анги, орчныг зүгээр нэг адилхан харагдуулах бус, харин түүхэн бодит байдал, энэхүү аймшигт газрын жинхэнэ хэрэглэгдэхүүн, шинж төрхийг яг таг давтан бүтээсэн байна. Энэхүү зураг авалтын талбайн загвар нь Штуттгоф хорих лагерь юм. Тус лагерь нь өнөөгийн ОХУ-ын Калининград мужийн нутаг дэвсгэрт байрлаж байжээ.
Бодит явдлаас сэдэвлэн бүтээв. Монгол хадмал орчуулгатай «Үхлийн вальс» уран сайхны кино.
Ердөө гуравхан өдөр - зургаадугаар сарын 20, 21, 22-нд 22:00 цагаас зөвхөн AIST Global сувгаар. 18+

