Айст Глобал, Тивиком телевиз, Оросын радиогийн удирдлагууд “Оросын өргөө”-ний 50 жилийн ойн медаль хүртлээ
Улаанбаатар дахь AIST Global, Улаан-Үдийн «Тивиком» телевизүүдийн удирдлага Антон Пластинин, мөн Монгол дахь «Оросын радио»-гийн захирал Никита Цыбиков нар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Оросын өргөө)-ийн 50 жилийн ойн медалиар шагнагджээ.
Орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков шагналыг гардуулсан байна.
Шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэе!

