Аи-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч ААН-үүдтэй уулзлаа. Уулзалтаар шатахууны хангамжийг тогтвортой байлгах, 30 хоногийн нөөцийг хадгалах шаардлагатай талаар хэлэлцсэн байна.
Энэ сарын 18-ны байдлаар:
- Аи-92 – 23 хоног
- Аи-95 – 42 хоног
- А-80 – 30 хоног
- Дизель – 20 хоног
- ТС-1 түлш – 53 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны импортын 70%-ийг “Роснефть” хангаж байгаа бөгөөд Ангарскийн үйлдвэр 2025.08.10–09.10-нд засварт орно. Үүнтэй холбогдуулан нийлүүлэлтийн төлөвлөлтийг нарийн уялдуулах шаардлагатай гэж үзжээ.

