AI ухаалаг камер нэвтэрснээр замын зөрчил эрс буурч 13 саяас 4000 хүрчээ
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камерын системийн үр дүнд авто замын зөрчил огцом буурсан байна. Өмнө нь 13 саяд хүрч байсан зөрчил он гарсаар ердөө 5 хоногийн дотор 4000 болж багасчээ.
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад суурилуулсан 2600 гаруй камер 10 төрлийн зөрчил илрүүлж, одоогоор “шалгаж байна” горимоор иргэдэд мэдээлэл хүргэн, эрх бүхий албан тушаалтан хянан шийдвэрлэж байна.

