АХЛАГЧ ЗАЛУУС ДЭЛХИЙН АВАРГААС ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн цэргийн алба хаагчид Гүрж Улсын Цибеле хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн гараар татах хүчний аварга шалгаруулах тэмцээн"-д амжилттай оролцож хос алтан медалийн эзэд боллоо.
Ахлагч Р.Энх-Амгалан 90 кг жинд, ахлагч Г.Эрхэмбаяр 60 кг жинд тус тус түрүүлж алтан медаль хүртэж, Олон улсын хэмжээний мастерын болзол хангасан юм.
Мөн энэ цаг үед зохион байгуулагдсан Бүх ард түмний спортын 16 дугаар наадамд тус ангийн ахлах ахлагч Ц.Зоригт газраас таталтын төрөлд II байр мөнгөн медаль, нийлбэр дүнгээр IV байрт шалгарч, Зэвсэгт хүчнээ сурталчилж, анги хамт олноо баярлууллаа.

