Буриадын компаниуд олон улсын барилгын зах зээлийг зорьж байна!
2026 оны 4-р сарын 9–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах «BUILD MONGOLIA 2026» нэр хүндтэй олон улсын барилгын үзэсгэлэнд Буриадаас 6 компани оролцоно. Монгол, ОХУ, БНХАУ, Беларусь, Вьетнам зэрэг олон орны 200 гаруй тэргүүлэгч компаниуд цугларч, барилгын салбарын шилдэг шийдэл, технологийг танилцуулна.
Буриадын компаниудын оролцоо нь Бурятын батлан даалтын сангийн Экспорт дэмжих төв (Бизнесийг дэмжих “Мой бизнес” төв)-ийн дэмжлэгээр хэрэгжиж байна. Мөн Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар болон Буриадын Аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам-аас дэмжлэг үзүүлжээ. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Байкал Экспо ажиллаж байна. Энэ нь шинэ технологио танилцуулах, туршлага солилцох, шинэ түншүүдтэй болох чухал боломж юм.
Үзэсгэлэнгийн сурвалжилгыг маргааш 19:00 цагт «Новости Монголии» мэдээллийн хөтөлбөрөөр AIST Global сувгаар хүлээн авч үзээрэй.

