74 жилийн дараа Хойд Цэнхэрийн агуйгаас шинэ зосон зураг илрүүлжээ
Монгол, Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн судалгааны баг Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь алдарт Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлжээ.
2026 оны 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-ны хооронд хийсэн малтлагаар агуйн баруун урд хэсгээс олдсон уг хунх нь хоёр тасалгаатай бөгөөд хана, таазанд 40 гаруй эртний зосон зураг байгааг тогтоосон байна. Зургуудад амьтан, шувуу болон “Х” үсэгтэй төстэй тэмдэглэгээ ажиглагджээ.
Сонирхолтой нь, эдгээр зургийг шувууны сангас, тоосжилт дарж байсан тул бүрэн судлах боломж хараахан гараагүй байна. Судлаачид ирэх жил хунхыг нарийвчлан цэвэрлэж, зосон зургуудыг бүрэн баримтжуулан, дотор нь малтлага хийхээр төлөвлөжээ.

