3 ихэр охин мэндэлжээ
2025 оны 10-р сарын 9-ний өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 3 ихэр охин мэндэлжээ. Энэ нь ээжийнх нь гурван дахь төрөлт бөгөөд ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн хамт олон нярай болон эхийг хяналтдаа байлгаж, биеийг нь тогтворжуулан өнөөдөр гэрт нь гаргасан байна.
Эх, үрсэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монголын үрс маш олон болтугай!

