3х3 сагсан бөмбөг: Монголын багууд эхний тоглолтоо хийнэ
FIBA 3x3 Asia Cup тэмцээн Сингапур хотноо үргэлжилж байна. Урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, хэсгийн үндсэн шатанд өрсөлдөх багууд тодорлоо.
Маргааш манай багууд хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Эрэгтэй шигшээ баг “А” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд 15:50 цагт Тайванийн багтай, 18:40 цагт Филиппиний багтай тус тус тоглоно.
Харин эмэгтэй шигшээ баг 15:00 цагт Малайзын багтай эхний тоглолтоо хийх бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Шинэ Зеландын хүчирхэг багтай хийх хуваарьтай байна.
Тэмцээний аваргууд 04 сарын 05-ны ням гарагт тодорно.
Баг, тамирчиддаа амжилт хүсье!

