14 НАСТАЙ МОНГОЛ ОХИН K-POP ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВИЛАА
Монгол охин Баасандоржийн Номин-Эрдэнэ Өмнөд Солонгосын K-POP хөгжмийн ертөнцөд хөл тавьж, олон улсын охидын “CODE ZiGU” хамтлагийн гишүүн болжээ.
Тэрээр тайзны Ahn Yu Na нэрээр уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын JT Corea Entertainment компанийн харьяа тус хамтлагийн долоон гишүүний нэг юм.

