11 спортын 78 тамирчин сар бүр мөнгөн урамшуулал авч байна
2025 онд олимп, паралимпын наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 11 спортын 78 тамирчинд сар бүрийн мөнгөн урамшуулал олгож байна. Урамшууллын хэмжээ 500 мянгаас 14 сая төгрөг хүртэл хэлбэлзэж байгаа бөгөөд 22 тамирчин 500 мянган төгрөгийн урамшуулал авч байна.
Мөн энэ онд Монголын шигшээ баг долоон спортын ДАШТ-ээс нийт 11 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ. Эдгээр тамирчдад 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар бүрийн мөнгөн урамшууллыг шинээр болон нэмж олгохоор болсон байна.

