100 жилийн түүх өгүүлэх ховор машинуудаас
Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд түүхэн ховор автомашины үзэсгэлэн өнөөдөр Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд:
• Маршал Чойбалсангийн унаж байсан ГАЗ-М1
• 1932 оны “Полу” ачааны машин
• ХАА-н “ГАЗ-53”, “ЗИЛ-130”
• Цэрэг, иргэний зориулалттай ГАЗ-69
Гэх мэт түүх өгүүлэх машин, техникүүд дэлгэгдэж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
“1925 онд долоон машинтай байгуулагдсан ‘Монгол тээх нэвтрүүлэх газар’-аас эхтэй түүхийг бид өнөөдөр бахархалтайгаар эргэн санаж байна” хэмээв.
Та ч бас Сүхбаатарын талбайд очиж, үе үеийн “амьтай төмөр хүлгүүдтэй” танилцаарай!

