025.11.05-наас Багш нарын ажил хаялт зогсож, сургалт хэвийн үргэлжилнэ
Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо болон Боловсролын яам хоорондоо нэмэлт хэлэлцээр байгуулсны үр дүнд багш нарын цалинг ирэх онд 2.8 сая төгрөгт хүргэхээр тохиролцжээ. Хэлэлцээрийн үйл явц 10-р сарын 30–31-нд үргэлжилж, өнөөдөр баталгаажсан байна. Мөн талууд үндсэн цалингийн хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх асуудлыг
2027 оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр дахин авч үзэхээр тохирсон байна.

