Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн, дуучин HWASA нь HOT STAGE × K-POP MASTERZ тоглолтын анхны зарлагдсан уран бүтээлч болжээ.
Тоглолт 11-р сарын 7-нд «Буянт-Ухаа» спортын ордонд болохоор төлөвлөгдсөн байна.
HWASA нь Maria, TWIT, I Love My Body, Good Goodbye зэрэг бие даасан уран бүтээлүүдээрээ алдартай. Түүний Maria мини цомог iTunes-ийн цомгийн жагсаалтыг 22 улсад тэргүүлж байсан бол ижил нэртэй дуу нь Өмнөд Солонгост платинум гэрчилгээ авчээ.
Энэ нь дуучны Монголд хийх гурав дахь айлчлал юм. Тэрбээр анх 2015 онд MAMAMOO хамтлагийн бүрэлдэхүүнд Монголд тоглолт хийж байсан бол 2025 оны 2-р сард Rosedust тоглолтод оролцож байжээ.

