Буриадын Дуурь бүжгийн академик театр Улаанбаатарт "Кармен" дуурийг тоглоно
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын 100 орчим уран бүтээлч Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурийг Буриадын үзэгчдэд толилуулсан бол Буриадын Дуурь бүжгийн театрын уран бүтээлчид манай үзэгчдэд Жорж Бизегийн "Кармен" дуурийг толилуулах гэж байна.
Тоглолт энэ сарын 25-нд болно. Гала концерт 27-нд болно
Түүнчлэн ирэх 6 дугаар сард хоёр орны уран бүтээлчид Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжигт хамтран тоглох юм