Дорнын зурхай - 2025.10.11-ний дугаар
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг давших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өлсөж ундаасна.

