Дорнын зурхай - 2025.10.09-ний дугаар
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шина гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Дашням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Эд малын гарлагатай.

