Дорнын зурхай - 2025.08.06-ний дугаар
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгааг хийхгүй, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдаан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Өвчин эмгэг ирнэ.

