Дорнын зурхай - 2024.12.24-ний дугаар / Зурхай 24 декабря
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар явар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх, засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

