«Дэлхийн монголчуудыг судлах явцдаа би өвөг дээдсийнхээ түүхийг зөвөөр харж эхэлсэн» / Ш.Ганхуяг
«Дэлхийн Монголчууд» олон улсын сэтгүүлийн үүсгэн байгуулагч, адуу судлаач, монгол судлаач, зохиолч, сэтгүүлч Шарын Ганхуяг дэлхийгээр тархсан монголчуудын тухай судалж эхэлсэн анхны хүмүүсийн нэг юм. Түүнтэй соёл түүх, зан заншлаа зуу зуун жилийн турш хадгалж үлдсэн дэлхийн монголчуудын тухай ярилцлаа.

