Профессор Ц.Баттулга: Монгол бичиг Руни бичиг хоёр гийгүүлэгчээр эр, эм үгийг ялгадгаараа адилхан / НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦЛАГА
Орхон, Сэлэнгийн сав газраас олдсон гэрэлт хөшөөнүүд дэх Руни бичиг 1500 гаруй жилийн өмнө монголчууд бичиг үсэгтэй байсны хөдөлшгүй нотолгоо. Мөн энэ бичиг нь Хүннү Сяньбигийн үед байсан бичиг үсгийн үргэлжлэл юм. Эр эм үгийг гийгүүлэгчээр ялгах дүрмээрээ Монгол бичиг Руни бичигтэй адил байдаг нь Эзэн Богд Чингис хааны үед ч энэ бичгийг хүмүүс мэддэг байсныг баталдаг гэж МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Ази судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Баттулга ярьж байна. Түрэгийн үеийн Руни бичгийн тухай сонирхолтой ярилцлагыг «Нээлттэй ярилцлага» нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй.

