Оросын тухай сэтгэлээсээ
Ялалтын баярын сүр жавхлант жагсаалын уур амьсгалын талаар Монгол Улсын Дайн, энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа Готовын Лүндэн хуваалцлаа. Москва хотноо болсон энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон тэрээр цэргийн болон дипломат албанд зүтгэсэн олон жилийн туршлага, үнэт дурсамжуудаа өгүүлэв.
Готовын Лүндэн хөрш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд амьдралынхаа 30 жилийг зориулсан нэгэн. Түүний ажил хөдөлмөр, эх оронч сэтгэл, олон улсын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмэр нь өнөөгийн залуу үед үлгэр дууриал болж байна.
Цэргийн гавьяат, дипломат албаны ахмадын сэтгэл хөдөлгөм дурсамж, ухаалаг бодол, ирээдүйд хандсан үзэл санаатай танилцахыг хүсвэл “Нээлттэй ярилцлага” нэвтрүүлгийн шинэ дугаарыг заавал үзээрэй.