Нулимстай шүлгүүд
“Редакцийн өрөөнд сонгосон шүлгүүдээ унших үед нулимс өөрийн эрхгүй мэлмэрсэн. Тэгэхэд хамт ажилладаг хүн ‘Чи шүлгээ буруу уншаад байна’ гэж хэлээд өөрөө уншсан ч, эцэст нь өөрөө ч бас уйлсан юм,” хэмээн Монгол Улсын Их Сургуулийн профессор, “Эх орон – Их Ялалт” нэртэй хоёр хэлээр хэвлэгдсэн Орос, Монголын дайны шүлгийн антологийн санаачлагч Цэрэнчимэдийн Саранцацрал ярьж байна.
Эх орон, ард түмнийхээ төлөө халуун амиа зориулсан баатруудын тухай энэхүү шүлгийн түүвэр зүрх сэтгэлд хүрэхгүй байх аргагүй. Хүн бүхний сэтгэл зүрхэнд эх оронч бахархал, амар тайвны үнэ цэнийг мэдрүүлж, нулимс асгаруулсан уг бүтээлийн талаар болон хоёр улсын хамтын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Оросын боловсрол, шинжлэх ухааны элч оролцсон ярилцлагыг “Нээлттэй яриа” нэвтрүүлгийн шинэ дугаараас хүлээн авч үзээрэй.