Монголын шугаман бүжгийн ид шид
80 орчим мянган хүн Монголд “лайн дэнс” буюу шугаман бүжгээр хичээллэж, алдагдсан эрүүл мэндээ сэргээж, эмийн хэрэглээнээс ангижирч байна. Хүмүүс алхаж эхлэн, зүрхний хиймэл аппаратнаас татгалзан, цусны даралтаа тогтворжуулж, цусан дахь сахарын хэмжээгээ бууруулан, бусад өвчнөөс илааршиж байгаа аж.
“Шугаман бүжиг надад хэвтрийн ээжийгээ аварч туслах боломж олгосон,” хэмээн Монголын Шугаман бүжгийн холбооны тэргүүн Санжаасүрэнгийн Бүжимаа ярьж байна. Энэ тухай дэлгэрэнгүйг “Нээлттэй яриа” нэвтрүүлгийн шинэ дугаараас хүлээн авч үзээрэй.