Чингис хааны тухай комиксийн хэлээр
Монголын зохиолч Дашзэвэгийн Сайнбаяр агуу их Чингис хааныг "Ертөнцийг доргиогч" хэмээн дүрслэн харуулсан өөрийн комиксоо бүтээжээ. Энэхүү бүтээл нь Өмнөд Солонгост гарсан, япон мангад гардаг шиг том нүдтэй, хэрцгий дүрслэлтэй баатруудыг харуулсан комикст хариу болгон туурвисан уран бүтээл юм. Дэлгэрэнгүйг "Нээлттэй ярилцлага" нэвтрүүлгийн шинэ дугаараас Аист Глобал телевизээр үзээрэй.

