Москва түүнийг алга ташив
Дунаевскийн нэрэмжит Олон улсын хөгжмийн тэмцээний түүхэнд анх удаа оролцогч дууг хоёр дахин дуулжээ. Монгол ардын үндэсний "Уртын дуу" нь шүүгчдийн болон үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулав. "Нээлтэй ярилцлага" нэвтрүүлгийн зочноор Yндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУСТА Батмөнхийн Бямбадоржийг урьж ярилцлаа.

