МОНГОЛЧУУДАД БУРИАДААС / Улаан-Үд дэх дорнын анагаах ухааны төв
Буриад улс бол Оросын Дорнод эмчилгээ, сувиллын аялал жуулчлалын төв юм. Нийслэл Улаан-Үд хотод олон жилийн турш өвөрмөц “Дорнын анагаах ухааны төв” үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энд судас оношлогоо, зүү тавих, төөнүүр, эмийн ургамлын эмчилгээ зэрэг уламжлалт аргуудыг орчин үеийн анагаах ухааны аргачлалтай хослуулан хэрэглэдэг. Тэдний эмчилгээний үр дүнг манай хөтлөгч Мария Латышева өөр дээрээ туршиж үзжээ.

