МОНГОЛЧУУДАД БУРИАДААС / Семейчүүдийнд зочилсон нь
Буриад оронд зөвхөн буриад, оросууд төдийгүй онцгой нэгэн орос хүмүүс амьдардаг. Тэднийг семейчүүд гэж нэрлэдэг. Тэд эртний үнэн алдартны итгэл, соёл, уламжлалаа өнөөг хүртэл хадгалж иржээ. Семейчүүдийн тосгонд хүрэхэд л цаг хугацааны машинд сууж хэдэн зуун жилийн өмнө очсон мэт санагдана. Өнгөлөг байшингууд, тод өнгийн хувцас, амтат зоог, сэтгэл уярам дуунууд, хөөр баяраар дүүрэн бүжгүүд — энэ бүгдийг манай хөтлөгч Мария Латышева өөрийн биеэр үзэж, мэдэрлээ. Харин одоо та ч бас үзэх нь. Буриадын семейчүүдийнд тавтай морилно уу!

