МОНГОЛЧУУДАД БУРИАДААС / Хамгийн үзэсгэлэнтэй дугаар
Тункийн хөндийг Буриадын хамгийн үзэсгэлэнтэй нутаг хэмээн олон хүн үнэлдэг. Энд ирж, байгалийн энэ гайхамшгийг нүдээр үзэхийг мянга мянган хүн мөрөөддөг ч түүний сүр жавхланг тэнгэрээс, агаарын бөмбөлгийн сагснаас тольдох аз завшаан цөөн хүнд л тохиодог. Тэдний нэг нь манай сурвалжлагч Мария Латышева юм. “Монголчуудад Буриадаас” нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэж, байгалийн гайхамшгийг хамтдаа мэдрээрэй.

