МОНГОЛЧУУДАД БУРИАДААС / Буриадын Амазон
Буриадын Амазон, шувуудын хаант улс, шувуу судлаачдын диваажин хэмээн нэрлэгддэг энэ гайхамшигт газар бол Кабанскийн дархан цаазат бүс юм. Байгаль нуурын хамгийн том цутгал болох Сэлэнгэ мөрний адагт орших энэхүү бүс нутгаар жил бүр таван сая давсан шувуу нүүдэллэн өнгөрч, хэдэн зуун мянга нь энд үүрээ засч, өндөглөж, зулзагалдаг. Энэ диваажин мэт газарт хэрхэн хүрч очих, завиар аялж, ховор нандин шувуудыг нүдээрээ харж, онгон дагшин байгалийн үзэсгэлэнг мэдэрч, амьдралдаа мартагдаш гүй нар мандахыг угтах тухай Мария Латышева “Монголчуудад Буриадаас” нэвтрүүлгийн шинэ дугаарт өгүүлэх болно.

