МЭДЭЭ 2025.12.01
• Өнөөдөр, ДОХ буюу Дархлалын олдмол хомсдлын эсрэг дэлхийн өдөр. Он гарсаар 36 хүн, хүний дархлал хомсдлын вирусын халдвар авч, уг өвчний улмаас таван хүн нас баржээ
• Багш нарын цалинг 2028 он гэхэд 2,6 сая төгрөгөөс 3,5 сая төгрөгт хүргэнэ
• «Өвлийн идэш» өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байна
• Цэргийн хөгжмийн ойн хүндэтгэлийн тоглолтод Монголын рок попын амьд домог болсон «Харанга» хамтлага ирж оролцлоо
• UBS ба AIST GLOBAL телевиз хамтран «Болор шинэ жил»-ийг бэлтгэлээ. Улаанбаатар хотод Монгол, Буриадын одууд оролцсон Шинэ жилийн телевизийн шоуны зураг авалт амжилттай боллоо

