Ойрх Дорнод дахь дайн / GLOBAL МЭДЭЭ 2026.03.06
• Ойрх Дорнод дахь дайн. АНУ болон Израиль агаараас цохилт өгч, Иран хариу довтолж байна. Мянга мянган пуужин, дрон агаарт хөөрч, олон зуун хүн, тэр дундаа хүүхдүүд амь үрэгдээд байна.
• Монгол Улсын Гадаад харилцааны сайд Швед, Норвеги улсад айлчиллаа. Албан ёсны айлчлалын зарим үр дүнгээс хүргэнэ.
• Орос, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжнө. Энэ талаар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдлээ. Тэрээр ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон Эх орон хамгаалагчдын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон байна.
• Орос улс Европт дахин нэг атомын цахилгаан станц барихад бэлэн байна. Росатомын ерөнхий захирал Сербийн ерөнхийлөгчтэй уулзлаа.

